Усны хуулиа залруулж, “Хатан Туул” -аа хамгаалъя цахим өргөдлийг иргэн Т.Алтангэрэл дөрөвдүгээр сарын 8-ны өдөр санаачлан D-Parliament цахим системд байршуулжээ.
Тус өргөдөлд өнөөдрийн байдлаар /2026.04.20/ 4550 иргэн гарын үсэг зураад байна. Өргөдөлд тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл гарын үсэг цуглуулж, 100 мянган гарын үсэг хүрсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлнэ.
Өргөдлийн тайлбар хэсэгт, Туул голын голдирол, татамд хурдны зам барих эрхийг олгосон Усны тухай хуулийн 22.2.1 дэх заалтыг залруулж, усны нөөцийг хамгаалсан онцгой хамгаалалтын бүсийн зохицуулалтыг эргэн сэргээх шаардлагатай байна гэжээ.