9:00 цагийн байдлаар 7 аймагт цас орж, цасан шуурга шуурч байгаа бол 6 аймагт шороон шуургатай байна

9:00 цагийн байдлаар 7 аймагт цас орж, цасан шуурга шуурч байгаа бол 6 аймагт шороон шуургатай байна

Өнөөдөр (2026.04.19) 09:00 цагийн байдлаар улс орны хэмжээнд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал ажиглагдаж, цас, цасан шуурга, шороон шуурга шуурч буйг ЦУОШГ мэдээллээ.

Цас орж буй бүс нутгууд:

  • Дорнод -Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Хэрлэн, Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот
  • Нийслэл - Налайх, Улаанбаатар,
  • Сүхбаатар - Түмэнцогт
  • Хэнтий - Батноров, Норовлин

Цасан шуурга шуурч буй бүс нутгууд:

  • Нийслэл - Багануур
  • Төв - Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэсант
  • Увс - Цагаанхайрхан
  • Хэнтий - Батширээт, Баян-Адрага, Биндэр, Гурванбаян, Дадал, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр
  • Өвөрхангай - Бүрд, Есөн-Зүйл, Өлзийт

Шороон шуурга шуурч буй бүс нутгууд:

  • ГовьСүмбэр - Сүмбэр
  • Дорноговь - Иххэт, Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ
  • Дорнод - Матад
  • Дундговь - Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн, Өндөршил
  • Сүхбаатар - Баруун-Урт
  • Өмнөговь - Ноён

Иймд иргэд, жолооч нарыг цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжилж, орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө