Маргаашаас эхлэн ихэнх нутгаар дулаарна

Маргаашаас эхлэн ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр /2026.04.19/ нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурч, 10-20 градусаар эрс хүйтэрч, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, зам, даваа гүвээ цасан болон шороонд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 

Маргааш буюу энэ сарын 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи энэ сарын 20, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Маргааш /2026.04.20/-аас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.