Ормузын хоолойг дахин хааж, Ираны цэргийнхэн хяналтаа тогтоожээ

Ормузын хоолойг дахин хааж, Ираны цэргийнхэн хяналтаа тогтоожээ

Персийн булангийн орнуудын экспортын гол гарц болох Ормузын хоолойг бүслэн хаана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрөгч ням гарагт /2026.04.12/ мэдэгдсэнээр газрын тосны үнэ өсөж, дэлхийн эдийн засагт томоохон савлагаа үүсээд байсан юм. 

Харин Д.Трамп өчигдөр /2026.04.17/ “Ормузын хоолойг нээж байна” хэмээн зарлаж, “Иран хоолойг бүрэн нээж, чөлөөтэй нэвтрэхэд бэлэн болсноо мэдэгдлээ” гэж онцолсон.

Гэвч үүний дараахан Ираны тал Ормузын хоолойг дахин хаасан талаар мэдэгдээд байна. 

Тодруулбал, Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан хамгийн сүүлийн үеийн мэдэгдэлд, "Америкчууд хэлэлцээр талдаа ороогүй тул хоолойг дахин хаасан. Орон нутгийн цагаар 08.30 цагт хоолой Ираны цэргийн хатуу хяналтад орсон" гэжээ. Мөн Ираны цэргийнхэн, "АНУ үүргээ биелүүлээгүй бөгөөд хоолойгоор дамжихад Ираны зөвшөөрөл шаардлагатай" гэж мэдэгджээ.

Үүний улмаас зарим хөлөг онгоц чиглэлээ өөрчилж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны газраас мэдээлэхдээ, Ормузын хоолойд явж байсан нэгэн танкер руу Ираны Исламын хувьсгалт харуулын корпусын хоёр зэвсэгт завинаас гал нээсэн гэжээ. Гэсэн ч уг танкер болон багийн гишүүд аюулгүй, хохиролгүй байгаа гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC