Улаанбаатарт 18 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ

Улаанбаатарт 18 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, говийн бүс нутгаар секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтэрч -1...-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +16...+21 градус, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +16...+18 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.