"Ормузын хоолойг бүрэн нээж, нэвтрэхэд бэлэн болсон" гэж Д.Трамп мэдэгджээ

"Ормузын хоолойг бүрэн нээж, нэвтрэхэд бэлэн болсон" гэж Д.Трамп мэдэгджээ

Өнгөрөгч Ням гараг /2026.04.12/-ийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ормузын хоолойг бүслэн хаах цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдлийг эх сурвалжууд, "АНУ, Ираны хэлэлцээр амжилтад хүрээгүй" хэмээн тайлбарлаж байсан юм. 

Ормузын хоол хаагдсанаар газрын тосны үнэ өсөх, зарим орнууд эрчим хүчний дутагдалд орох зэрэг эрсдэл байсан гэж болно. Тухайлбал, Ерөнхийлөгч Д.Трамп Ираны боомтуудыг хаахаа мэдэгдсэний дараа даваа /2026.04.13/ өглөө газрын тосны үнэ огцом өсөж, нэг баррель нь 100 ам.доллараас даваад байсан юм. Тэгвэл өчигдөр /2026.04.17/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "Ормузын хоолойг нээж буйгаа" мэдэгдсэн байа. Тэрээр мэдэгдэлдээ, "ИРАН ДАЛАЙН ХООЛОЙ /Ормузын хоолой/-г БҮРЭН НЭЭЖ, БҮРЭН НЭВТРЭХЭД БЭЛЭН БОЛСНОО ЗАРЛАЛАА. БАЯРЛАЛАА! Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп" гэжээ.