СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс ихэнх нутгаар гурав хоног үргэлжилсэн цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс ихэнх нутгаар гурав хоног үргэлжилсэн цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Монгол орны ихэнх нутгаар өнөөдрөөс эхлэн гурав хоног үргэлжлэн хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай үзэгдэл тохионо. Агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар буурч, эрс хүйтрэхийг цаг уурын газраас онцгойлон анхаарууллаа. 

Тодруулбал, 

  • 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20метр, зарим үед 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, 18-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан,Төв аймгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл,
  • 18-наас 19-нд  шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл, Өмнөговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутгаар,
  • 19-ний өдөр Дорноговийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана. 

Халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. Иймд малчид, иргэд та бүхэн цаг агаарын анхааруулах, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.