Баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ.

Хүчтэй салхи: Энэ сарын 17-18-нд шилжих шөнө Ховд, Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсгээр, 18-ны өдөр Ховдын хойд болон зүүн, Увс, Булганы өмнөд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Шороон шуурга: Энэ сарын 18-ны өдөр Өвөрхангай, Өмнөговийн нутаг, Төв болон Дундговийн баруун хэсгээр шороон шуурга шуурна.

Цасан шуурга: Энэ сарын 18-ны өдөр Увсын зүүн, Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Иймд иргэд та бүхнийг хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы үед дараах арга хэмжээг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Үүнд:

  • Төөрөх, осгохоос сэргийлж, нөмөр газар бараадах
  • Салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ сайтар бэхлэх
  • Орон байр, байшин, гэрийн хаалга, цонхыг найдвартай хаах
  • Хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх
  • Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч зөвлөмжийг дагах.