Улаанбаатарт 19 градус дулаан байна

Улаанбаатарт 19 градус дулаан байна

Өнөөдөр Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +5...+10 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч +17...+19 градус дулаан байна  гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө