Хээрийн түймрүүдийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ

2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хэд хэдэн аймагт гарсан хээрийн түймрийг холбогдох алба хаагчид богино хугацаанд шуурхай ажиллан бүрэн унтраасан байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн “Шар хадны энгэр” гэх газарт 13:35 цагт гарсан түймрийг 15:10 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраасан байна. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад” гэх газарт 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагын дагуу тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 17:00 цагт бүрэн унтраажээ. Үүнээс гадна Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн “Дунийн бүрд” гэх газарт 15:30 цагт гарсан түймрийг 16:35 цагт бүрэн унтраасан байна.