Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас, бороо орно

Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас, бороо орно

Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас, бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3+8 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19+24 градус, бусад нутгаар +7+12 градус дулаан байна. Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, +8+10 градус дулаан байна.