Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +8...+10 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө