Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймагийн Тонхил сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр уг газар хөдлөлт дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнийн 00:07 цагт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн голомт нь Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 км, Дарви сумын төвөөс урд зүгт 31 км, Төгрөг сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд байсан аж. Одоогоор хохирол, гэмтлийн талаарх мэдээлэл гараагүй байна.