"Блакпинк" хамтлагийн гишүүн Лиса маргааш /2026.04.08/ шинэ уран бүтээл болох “Bad Angel” дууныхаа клипийг олны хүртээл болгох гэж байна.
Тэрбээр уг дуугаа Италийн продюсер, DJ Anyma-тай хамтран бүтээсэн бөгөөд фенүүдийн хүлээлтийг хэдийнэ үүсгээд байгаа teaser бичлэгээ цацсан байна. Сануулахад, Лиза 2021 онд бие даасан анхны уран бүтээл болох "Lalisa" дуугаа гарган дэлхий даяар нэлээдгүй амжилт олж байсан. Мөн тэрбээр 2025 онд өөрийн анхны бүрэн хэмжээний цомог болох "Alter Ego"-г танилцуулсан билээ.
Эх сурвалж: Allkpop