Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цасан шуурга шуурна

Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цасан шуурга шуурна

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр /2026.04.07/ нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +15...+20, бусад нутгаар +10...+15 градус дулаан.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө