Хотын дарга Х.Нямбаатар "Эв эеэ хичээж, төслүүдээ урагшлуулъя" хэмээн нийслэлчүүдээс гуйжээ

Хотын дарга Х.Нямбаатар "Эв эеэ хичээж, төслүүдээ урагшлуулъя" хэмээн нийслэлчүүдээс гуйжээ

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2026.04.03/ Хан-Уул дүүргийн 12-р хороо, Био комбинатад байрлах “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд ажиллажээ.

Тэрбээр энэ үеэрээ шууд дамжуулалт хийж мэдээлэл өгөхдөө Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой байгаль орчин сүйдлээ гэдэг эмзэглэл олон нийтийн дунд их байна. Тиймээс Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржавтай уулзаж, Туул голын мод бутыг нөхөн сэргээх боломжтой эсэх талаарх мэдээллийг хүргээд "Улаанбаатарчууд аа, бүгдээрээ эв эеэ хичээж хэдэн төслүүдээ урагшлуулъя хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Эрдэмтэн, мэргэжилтнийхээ үгийг сонсож асуудалд ханддаг болмоор байна. Бид сүүлийн 36 жил хий дэмий улс төржлөө. Туулын хурдны зам бол Улаанбаатар хотод маш том хөгжил авчирна гэдгийг итгэлтэйгээр хэлье" хэмээжээ.