Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах хуваарь

Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах хуваарь

Хил хамгаалах ерөнхий газраас дөрөвдүгээр сард хилийн боомтуудын ажиллах хуваарийг танилцууллаа. 

Дөрөвдүгээр сард дараах боомтууд түр хаах хуваарьтай байна. Үүнд,  дөрөвдүгээр сарын 5-нд БНХАУ-ын ханш нээх өдрөөр Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга автозамын боомтууд түр хаана. Харин Монгол-Оросын Ульхан автозамын боомт дөрөвдүгээр сарын 28,29,30-ны ОХУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр түр хаах хуваарьтай байна.