Иргэд зөрчлийн талаарх мэдээллийг илгээж хяналт тавин, улмаар урамшуулал авдаг “102” аппликэйшн ашиглалтад орсон. Тэгвэл тус аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэдийн нэгдүгээр улирлын урамшууллыг энэ сарын 20-ны өдрөөс олгож эхлэх юм байна.
Урамшууллаа авахын тулд IBAN дансны дугаараа урьдчилан холбож бүртгүүлэх аж. Тухайлбал,, “102 Police” аппликэйшнд нэвтэрч, “Миний мэдээлэл” хэсэгт орж, утасны дугаараа баталгаажуулж, IBAN дансны дугаараа оруулна. Түүний дараагаар өөрийн ашигладаг, урамшуулал хүлээн авах дансны дугаараа үнэн зөв оруулснаар буцаан олголтоо авах боломжтой юм байна.