Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг, Загастайн давааны орчимд буга шархадсан тухай иргэний мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тодруулбал, чононд бариулж, эрсдэлтэй байдалд орсон бугыг аврах, хамгаалах ажиллагааг Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн байгууллага болон Отгонтэнгэрийн дархан цаазат газар хамтран зохион байгуулжээ. Улмаар бугыг аюулгүй бүсэд шилжүүлэн хүргэсэн байна.