Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байна.
Гэвч хаврын улирал эхэлж, мөсний үзэгдэл идэвхжсэнтэй холбоотойгоор мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см-ээр нимгэрчээ. Иймд цаг агаар дулаарч буйтай уялдан ойрын өдрүүдэд гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, хэврэгших төлөвтэй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.