"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс экспортолжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс экспортолжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны нэгдүгээр улиралд нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, өндөр үзүүлэлттэй ажилжээ.

Тус компанийн мэдээлснээр, эхний улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 сая тонн нүүрс борлуулан, нийт 641.6 сая ам.долларын орлого олжээ.

Борлуулсан нүүрсний төрлөөр ангилбал:

• 3.9 сая тонн нь коксжих нүүрс

• 3.6 сая тонн нь сул коксжих нүүрс

• 1.5 сая тонн нь эрчим хүчний нүүрс

• 0.6 сая тонн нь угааж баяжуулсан бүтээгдэхүүн байна. Экспортын хэмжээ 9.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 56 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс: 51% буюу 4.9 сая тонн нь биржийн, хүргэж өгөх нөхцөлтэй экспорт байгаа бол 49% буюу 4.6 сая тонн нь урт хугацааны гэрээний экспорт эзэлж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 4.8 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ онд 9.5 сая тоннд хүрч, 101 хувийн өсөлт үзүүлжээ. Мөн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 72 хувиар нэмэгдэж, улсын төсөвт 350.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна.