“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн тайлангаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ мэдэгдсэн.
Үүний үр дүнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсон. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг нэг иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 4-р сарын 30-ны дотор олгохоор мэдэгдсэн юм. 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбум төгрөгийг бүх хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилах бөгөөд үүнээс Монгол Улсын 3.5 сая орчим иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.