“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учрал нарт хандан хүргүүлэхээр болоод байсан.
Тэгвэл “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн дөнгөж сая уг шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүллээ. Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцох таван шаардлагынхаа агуулгыг танилцуулж, шаардлагаа хүргүүлсэн байна.