Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 386 цэгээр худалдаалж эхэлсэн.
Үнийн хувьд үхрийн махыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулна хэмээн мэдээлсэн. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.