Архангай аймгийн Жаргалант суманд ой, хээрийн түймэр гарчээ

Архангай аймгийн Жаргалант суманд ой, хээрийн түймэр гарчээ

Архангай аймгийн Жаргалант сумын Асаат багийн “Жаргалантын буурал” гэх газарт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр буюу 4 дүгээр сарын 1-ний өдрийн 18:00 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км зайд байрладаг байна. Гал түймрийг унтраахаар Жаргалант сумын Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, орон нутгийн иргэд болон Аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ.