Улсын хэмжээнд мал төллөлт 9.3 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд мал төллөлт 9.3 хувьтай үргэлжилж байна

Төллөвөл зохих 22.4 сая эх малын 2.078,6 нь төллөжээ. Нийт 2.068,1 сая төл хүлээн авснаас одоогоор 2.049,0 сая төл бойжиж, бойжилт 99.1 хувьтай байгаа аж.

Төл малыг төрлөөр нь авч үзвэл:

  • Ботго – 3 мянга 97
  • Унага – 1 мянга 802
  • Тугал – 21 мянга 391
  • Хурга -410 мянга 795
  • Ишиг- 256 мянга 562 байна.

Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймагт эндэгдэл гараагүй, төлийн бойжилт 100 хувь бүртгэгджээ. Гуравдугаар сарын 27-ны байдлаар мал төллөлтийг хувийг бүс нутгаар авч үзвэл, баруун бүсэд 15.1 хувь, зүүн бүсэд 1.6 хувь, төвийн бүсэд 10 хувь, хангайн бүс 8.5 хувьтай үргэлжилж байна.