Ханбогд сумын 12 барилгад шалгалт хийж, 24 заалт бүхий шаардлага хүргүүлжээ

Ханбогд сумын 12 барилгад шалгалт хийж, 24 заалт бүхий шаардлага хүргүүлжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2026 оны хяналт шалгалтын объектын жагсаалтыг батлах 03 дугаар тушаал болон сайдын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна.

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу шалгалт хийгдэж байна. Шалгалтын үеэр Ханбогд суманд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 блок барилгад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 24 заалт бүхий албан шаардлагыг дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлжээ.  Хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.