Инээдмийн баярыг тохиолдуулан өнөөдөр /2026.04.01/ Хүүхдийн урлан бүтээх төвд Монголын шог зураачдын нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд уран бүтээлчид нийгэм, улс төрийн сэдвийг хошигнол, ёгтлол, егөөдлийн өнгө аясаар илэрхийлсэн бүтээлүүдээ дэлгэн тавьжээ. Шог зургууд нь өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлуудыг хөнгөн хэлбэрээр хөндөж, ирсэн хүмүүст инээд хөөр бэлэглэхээс гадна нийгмийн эмзэг сэдвүүдийг уран бүтээлээр дамжуулан мэдрэх, шүүн тунгаах боломжийг олгож байна.