Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу скүүтэр, мопед, цахилгаан дугуйг энэ сарын 10-наас замын хөдөлгөөнд оролцуулах юм.
Тус захирамжаар насанд хүрээгүй иргэнд скүүтэр, мопед, цахилгаан дугуй зэргийг унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн эдгээр тээврийн хэрэгслийг унахдаа И-Монголиа системээр дамжуулан баталгаажуулдаг болох юм. Цаашлаад скүүтэр, мопедтой явган хүний замаар зорчвол торгох бөгөөд насанд хүрээгүй иргэн тухайн тээврийн хэрэгслүүдийг унасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Үүнд цагдаа нар хяналт тавин ажиллах аж.