Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүдийн бүрэн эрх гурван жилийн хугацаатай байдаг.
Энэ удаад Хороо шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр 2026 оны нэгдүгээр улирлын ээлжит хуралдаанаа зохион байгууллаа. Тус хуралдаанд Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн, Хорооны дарга С.Дондов, гишүүн Б.Баяраа, Г.Халиун, Д.Ганбаяр, Б.Пүрэвсүрэн, Б.Энхцэцэг, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, референт Д.Мөнхтуяа, Ц.Рэнцэндулам, ахлах мэргэжилтэн А.Балдангомбо нар оролцов.
Хуралдаанаар 2026 оны эхний улиралд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллүүдийн шийдвэрлэлтийн явцтай танилцаж, дөрвөн гомдлыг хэлэлцэж, гомдол тус бүртэй холбоотой гүйцэтгэсэн ажиллагааны талаар мэдээлэл сонсож, цугларсан баримт, мэдээллийг хэлэлцэн, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах асуудлыг шийдвэрлэлээ.