Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Алтайн өвөр говиор +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 4 градусаар дулаарч +7...+9 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.