Канадын поп од Селин Дион өвчний улмаас тайзнаас холдоод байсан ч дөрвөн жилийн дараа дахин тоглолтоо хийх болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр энэ оны ес, аравдугаар сард нийт 10 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Харин эрүүл мэндийн байдлынхаа талаар өөрийн цахим хуудсандаа “Би биеэ сайн авч явж, эрүүл мэнддээ анхаарч байгаа. Дахин дуулж эхэлсэн төдийгүй бага зэрэг бүжиглэж чадаж байна” хэмээн бичсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд шүтэн бишрэгчдийнхээ дэмжлэг, хайрыг өдөр бүр мэдэрч байснаа онцолжээ. Селин Дион хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын 8-нд АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотод тоглолт хийсэн юм. Түүний аялан тоглолт цар тахлын улмаас зогссон байдаг. 2022 онд “Stiff Person Syndrome” буюу хөдөлгөөнгүй хүний синдромтой болсноо зарласан билээ. Гэсэн ч Тэрбээр хүнд өвчнөө даван туулж, урлагийн тайзнаа эргэн ирлээ. Тоглолтын тасалбар ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос худалдаанд гарч, шүтэн бишрэгчид нь өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой ажээ.