Улаанбаатарт 5 градус дулаан байна

Улаанбаатарт 5 градус дулаан байна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар сэрүүсэж +3...+5 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө