Хоёр жил үргэлжилж буй Сэлбэ, Дунд голын тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгана гэв

Хоёр жил үргэлжилж буй Сэлбэ, Дунд голын тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгана гэв

Сэлбэ голын эргэ дагуу далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг 2025 оны есдүгээр сарын 6-наас "Сила групп" компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 50 хувьтай үргэлжилж байгаа гэнэ. 

Сэлбэ голын эрэг дагуу боржин чулуун дээр 4 мм-ийн зузаан ган төмрөөр 1.2 метрийн өндөртэй хашлагыг суурилуулж, үерийн далангийн үндсэн хийцлэлүүдийг хийж дууссан байгаа аж . Харин далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг 2025 оны есдүгээр сарын 6-наас "Сила групп" компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна. Тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгана.  Тус компани 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 15 орчим техник тоногт төхөөрөмжөөр гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх аж. Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг шинээр зураг төслийн шийдэл зэрэг ямар нэг саадгүй үргэлжилбэл ирэх зургаадугаар сард багтааж ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар “Силла Групп” ХХК-ийн захирал О.Мөнхбаатар “Натурын гүүрний хойд хэсгийн газар шорооны ажил, чулуун зам суурилуулалт, хашлага, түшиц хананы бетон цутгалтыг 2025 оны арваннэгдүгээр сард газар хөлдөх хүртэл хийгээд түр зогссон. 2026 оны гуравдугаар сарын 30 буюу маргаашаас шинэчилсэн ажлын зургаар үндсэн тохижилтын ажлууд эхэлнэ. Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг шинээр зураг төслийн шийдэл зэрэг ямар нэг саадгүй үргэлжилбэл ирэх зургаадугаар сард багтааж ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж байгаа” гэв.

Эргэн сануулахад, үерийн түшиц хана барих болон урсац тохируулгын ажлыг нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөгөөр “Билгүүн консракшн” ХХК 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны наймдугаар сарын 20-ны хугацаанд хийж гүйцэтгэсэн. Харин явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг  тохижилтын ажлыг хариуцах “Силла групп” өнгөрсөн оны есдүгээр сард ажлаа хүлээн авсан юм.