Нийслэлийн зургаан дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Нийслэлийн зургаан дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан шугам, тоноглолд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор 2026 оны гуравдугаар сарын 03-31-ний өдрүүдэд цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийхээр болсон. 

Өнөөдөр /2026.03.30/ дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийнэ. Үүнд, Хан-Уул дүүргийн 9, 10-р хороо, Баянгол дүүргийн 15, 16-р хороо, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Чингэлтэй дүүргийн 10, 12, 15-р хороо, Налайх дүүргийн 5-р хороо, Төв аймгийн Лүн сум болон эдгээрийн ойр орчмоор хязгаарлана.