Улаанбаатарт 12 градус дулаан байна

Улаанбаатарт 12 градус дулаан байна

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +10...+12 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө