Улаанбаатарт 7 градус дулаан байна

Улаанбаатарт 7 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаараа хур тунадас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна.

Өнөөдөр /2026.03.29/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +5...+7 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө