Улсын хэмжээнд энэ жил төллөвөл зохих 22.4 сая эх мал бий.
Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт эх малын 1.1 хувь нь төллөж, 238 мянга гаруй төл хүлээн аваад байгаа аж. Нийт нутгаар өнтэй хавар болж байгаа учир төлийн хорогдол бага төлийн бойжилт 99.5 хувьтай байна. Дундговь аймаг мал төллөлт, төлийн бойжилтын хувиар тэргүүлж байгаа бөгөөд 1.2 сая гаруй эх малаас 37773 нь төллөжээ. Шинэ төлийн дийлэнхийг хурга, ишиг эзэлж, хорогдол гараагүй байна. Харин Өмнөговь аймагт хамгийн олон буюу 673 ботго хүлээн авчээ. Мал төллөлт төвийн бүсэд хамгийн өндөр буюу 1.6, Хангайн бүсэд 1.1, Баруун бүсэд 0.9, Зүүн бүсэд 0.3 хувьтай байна.
2025 оны энэ үед мал төллөлт 4.8 хувьтай, хүлээн авсан төлийн бойжилт 98.3 хувьтай байсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.