Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэх газарт (аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км) ойн гал түймэр гарсан тухай дуудлага 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 19:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид болон Түнэл сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж, гал түймрийг 03 дугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагт цурамд оруулж, 03 дугаар сарын 26-ны өдрийн 09:55 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар тус ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан байна.