Улаанбаатарт 12 градус дулаан байна

Улаанбаатарт 12 градус дулаан байна

Өнөөдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор -4...+1 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +10...+12 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.