Улаанбаатарт 9 градус дулаан байна

Улаанбаатарт 9 градус дулаан байна

Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн өвөр говь болон Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +8...+13 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +7...+9 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө