Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -2...-7 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +3...-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.