Баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

Баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас төвийн болон баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

Хур тунадас гуравдугаар сарын 24-нд Алтайн уулархаг нутгаар, гуравдугаар сарын  25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, гуравдугаар сарын  26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар сарын  27-нд Увс нуурын хотгороор, гуравдугаар сарын  28-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 30-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон баруун аймгуудын хойд хэсгээр, гуравдугаар сарын  31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи гуравдугаар сарын 24, 30-нд Алтайн салбар уулсаар, гуравдугаар сарын  25, 28-нд нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 31-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…-2 градус хүйтэн, өдөртөө +12…+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.