BTS хамтлаг шинэ цомог, Netflix контент болон 20 гаруй улсын аялан тоглолтоо зарлаж, “BTS 2.0” эрин үеэ эхлүүллээ

BTS хамтлаг шинэ цомог, Netflix контент болон 20 гаруй улсын аялан тоглолтоо зарлаж, “BTS 2.0” эрин үеэ эхлүүллээ

Дэлхийн хамгийн нөлөө бүхий K-pop хамтлагуудын нэг болох BTS 2026 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж, шинэ уран бүтээл, томоохон контентууд болон дэлхийн хэмжээний аялан тоглолтоо албан ёсоор эхлүүллээ.

BTS хамтлаг гуравдугаар сарын 20-нд “ARIRANG” нэртэй шинэ цомгоо гаргасан нь сүүлийн дөрвөн жилийн дараах анхны уран бүтээл болж байна. Хамтлагийн гишүүд энэ үеэ “BTS 2.0” хэмээн тодорхойлж, илүү нас бие гүйцсэн, шинэ өнгө төрхийг харуулахыг зорьжээ.

V, JIN, SUGA, RM, JUNG KOOK, J-HOPE, and JIMIN dressed in fashionable black and white outfits stand outdoors at night in front of an ornate, traditional East Asian building with arches and a large decorative roof.

Түүнчлэн BTS хамтлаг эргэн ирэлтээ тэмдэглэн гуравдугаар сарын 21-ний өдөр Сөүл хотын Gwanghwamun талбайд “BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” нэртэй тоглолтоо зохион байгуулж, Netflix платформоор дэлхий даяар шууд дамжуулсан нь онцлог үйл явдал боллоо. Энэ нь BTS-ийн хувьд Netflix-тэй хамтарсан анхны шууд тоглолт юм.

Pop boy band BTS perform onstage during comeback concert at Gwanghwamun Square on March 21, 2026 in Seoul, South Korea. The free concert is the...

Мөн BTS-ийн эргэн ирэлтийн үйл явц, уран бүтээлийн арын түүхийг харуулсан “BTS: The Return” нэртэй баримтат кино гуравдугаар сарын 27-нд Netflix-ээр нээлтээ хийхээр товлогджээ. Уг бүтээлд гишүүдийн хамтын амьдрал, уран бүтээлийн бэрхшээл, хувь хүний өөрчлөлтийг илүү бодитоор харуулсан байна.

BTS members are seen in a scene from Netflix documentary “BTS: THE RETURN.” Captured from Netflix YouTube account

Хамтлаг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн “Arirang World Tour” нэртэй дэлхийн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ. Анхны тоглолт Goyang хотод болох бөгөөд уг аялан тоглолт нь 2027 он хүртэл үргэлжилж, 30 гаруй хот, 20 гаруй улсыг хамрах юм. Урьдчилсан мэдээллээр нийт 80 гаруй тоглолт зохион байгуулагдаж, таван сая орчим үзэгчийг татах боломжтой гэж үзэж байна.