“Хурд” хамтлаг ирэх арван сард Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний тайзны мюзикл жүжиг хийх гэж буй. Үүнтэй холбоотой дүрийн сонгон шалгаруулалтын хэвлэлийн хурал өнөөдөр /2026.03.23/ боллоо.
Энэ үеэр “Хурд” хамтлагийн Ерөнхий продюсер МУГЖ Д.Отгонбаяр “Энэ бол Монголын соёл урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал. Энэхүү мюзикл нь манай хамтлагийн хамгийн шилдэг дуунуудаас бүрдсэн, орчин цагийн хөгжмийн найруулгатай, шинэ залуу үеийнхэн оролцсон том бүтээл байх болно. Мөн Их Британи улсаас хөгжмийн найруулагч, тайзны мэргэжилтнүүд хамтарч оролцоно. Эдгээр хүмүүс маань мюзиклийн урлагийн талаар мэдлэгийг дэргэрүүлэх зорилгоор сургалт орно. Тиймээс энэ сургалтад идэвхтэй хамрагдаарай гэж уриалж байна” хэмээлээ.