Дэлхийн цаг уурын өдөр өнөөдөр тохиож байна

Дэлхийн цаг уурын өдөр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн цаг уурын өдөр тохиож байна. 

НҮБ-аас батласан Дэлхийн цаг уурын конвенцийн хүрээнд 1950 оны гуравдугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын байгууллага байгуулагдсан. Тиймээс энэ өдрийг жил бүр  дэлхийн цаг уурын өдөр хэмээн тэмдэглэх болжээ.

Энэ өдөр нь Үндэсний цаг уур, ус зүйн байгууллагууд нийгмийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө оруулж буй чухал хувь нэмрийг онцлон харуулдаг бөгөөд дэлхий даяар төрөл бүрийн арга хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүлдэг. 2026 оны Дэлхийн цаг уурын өдрийг "Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя" сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.