Ховд аймагт гарсан хээрийн түймэрт 90 га талбай шатжээ

Ховд аймагт гарсан хээрийн түймэрт 90 га талбай шатжээ

Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн “Хонгорч” гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:30 цагт холбогдох байгууллагууд хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар–ын Аврах ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан болон орон нутгийн иргэдийн нийт 69 хүн, 18 автомашинтайгаар шуурхай ажиллан галыг унтраахаар ажилласан байна. Аврагчид шуурхай арга хэмжээ авч, тухайн түймрийг 23:20 цагт цурманд оруулж, улмаар гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:10 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт 90 орчим га талбай өртөж шатсан байна. Холбогдох байгууллагууд түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө