Казах түмний хаврын буюу Наурызын баярын арга хэмжээг нийслэл хотод зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр "Монголын Наурыз-2026" эв нэгдэл уриатай баярын арга хэмжээ эхэлнэ. Энэ үеэр казах түмний уламжлалт дуу, үндэсний тоглоом наадгай, казах гэр, үндэсний хувцастай шилдэг хосыг шалгаруулах тэмцээн, казах болон олон үндэстний хоол, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарах юм байна. Уг арга хэмжээг Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, НЗДТГ, НАЖГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг хүрэлцэн ирэхийг урилаа.