Өнөөдөр, маргааш /2026.03.22, 23/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр нойтон цас, цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 23, 24-нд Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 25-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.