Улаанбаатарт 8 градус дулаан байна

Улаанбаатарт 8 градус дулаан байна

Өнөөдөр /2026.03.22/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр +4...-1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +6...+8 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө